Тухайн үед засгийн газраа эсэргүүцсэн хөдөлгөөн гарч, олон хүний амь нас үрэгдсэн жагсаал цуглаан даамжирсны улмаас багууд Бахрайнд тест хийх хугацаа олдоогүй, цаашлаад уралдаан явахад аюулгүй байдлын баталгаа байхгүй гэж үзэн цуцалж байсан юм.
Харин даваа гаригт FIA-ийн ерөнхийлөгч Яан Тодд ВСС-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Хэрэв байдал тогтвортой, ямар нэгэн асуудал байхгүй гэж үзвэл бид уралдааныг хийх талаар ярилцах болно” гэжээ.
Хэрэв Олон улсын автомашины холбооны удирдах зөвлөлөөр хэлэлцэж, зөвшөөрвөл аравдугаар сарын 30-нд Бахрайны гран-при болох болтой. Энэ нь Өмнөд Солонгос болон Абу Дабигийн уралдааны хооронд болно гэсэн үг юм. Уг нь энэ хооронд багууд сар гаруй хугацаанд амардаг байжээ. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна. Мөн энэ асуудлыг нисгэгчид янз бүрээр хүлээн авч байгаа ажээ. Тэдний зарим нь хэтэрхий мөнгө харсан шийдвэр хэмээн үзэж буй гэнэ.
Бахрайны уралдаан цуцлагдсан цагаас л эхлэн хэзээ нөхөж явагдах талаар яриа гарч ихэлсэн учраас магадлал маш өндөртэй юм.