Ширээний теннисний олон хотын тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний олон хотын тэмцээн боллоо

“Од” клубийн нэрэмжит ширээний теннисний олон хотын тэмцээн зургадугаар сарын 19-21-ний өдрүүдэд МҮЭСТО-ны спорт цогцолборт боллоо.

Хоёр дахь удаагаа болсон тус тэмцээнд Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үдэ хот, Сэлэнгэ, Хөвсгөл, Говьсүмбэр аймгийн 15 байгууллагын 200 гаруй тамирчин гурван насны ангилалд өрсөлдлөө.

Энэ жил МҮЭСТО-ны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ордны дэргэдэх “Од” клубийн нэрэмжит тэмцээн өсвөрийн тамирчдын ур чадварыг шалгасан томоохон тэмцээн болжээ. Ирэх жил БНХАУ, БНСУ-ын тамирчдыг урилгаар оролцуулах талаар ярилцаж байгааг зохион байгуулагчид мэдээлэв. Энэ жил Буриад улсаас гэхэд 18 тамирчин ирж оролцож, өрсөлдөөнийг улам ширүүн болгосон байна.

Тус тэмцээний бага насанд Хөвсгөл аймгаас ирж оролцсон Г.Сэр-Од долоон тоглолт хийж, түрүүлсэн бөгөөд тэрээр өнгөрсөн жилийн аварга цолоо хамгаалжээ.

Тэмцээний дүнг танилцуулья:

12-оос доош нас:

Хөвгүүд:

1.Г.Сэр-Од (Хөвсгөл)

2.Э.Оргил (“Шинэ Эргэлт”)

3.Б.Галмандах (Чингэлтэй дүүрэг)

Охид:

1.Ө.Балжинням (Чингэлтэй дүүрэг)

2.Э.Мичид (Дархан-Уул)

3.Г.Сэлэнгэмөрөн (Говьсүмбэр)

13-15 нас:

Хөвгүүд:

1.Ч.Эрдэнэбаяр (Чингэлтэй дүүрэг)

2.М.Тэмүүлэн (Шинэ эргэлт)

3.Б.Баттөмөр (Сэлэнгэ)

Охид:

1.М.Ундрам (Чингэлтэй дүүрэг)

2.Р.Мөнхнаран (Чингэлтэй дүүрэг)

3.Б.Мөнхзаяа (Чингэлтэй дүүрэг)

16-17 нас:

Хөвгүүд:

1.Мөнхзориг (Чингэлтэй дүүрэг)

2.П.Билэгжаргал (Хөтөл)

3.Ө.Нацагдаваа

Охид:

1.Чагдирова Александра (Улаан-Үдэ)

2.Казари Нарей (Улаан-Үдэ)

3.Э.Анужин (Орхон) тус тус шалгарлаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж