Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс мод тарих борлуулах нэрийдлээр ой сүйтгэж байсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, тус дүүрэгт байрлах Баянхайрханы гудамжинд ойгоос авчирсан зулзаган мод борлуулахыг завдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу цагдаагийн алба хаагч очин шалгахад 13 ширхэг зулган суулгацыг худалдах гэж байжээ.
Сэжигтэн Н.Энхмөнх нь экологийн үнэлгээгээр 300 мянган төгрөгийн үнэтэй 13 модыг Төв аймгаас хулгайгаар авчран ийнхүү худалдах гэж байсныг мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа гэнэ.
Энэ тохиолдолд шүүхээс гэм буруутайг нь тогтоовол модны экологийн үнэлгээг гурав дахин нугалж төлүүлэн улсын орлого болгох, гурав хүртэлх жилээр хорих ялаар шийтгэх юм.
Д.ЖАРГАЛ