УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “А” танхимд эхлээд байна. Тус хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож, мэдээлэл хийх аж.
Мөн энэ өдөр бүлэг Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Бүлгийн хурал дууссаны дараа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн гэрээний төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Тавантолгойн гэрээний төсөлтэй холбоотойгоор бүхий л асуудлыг судалж байна. Гэхдээ зарим материалыг Засгийн газрын зүгээс гаргаж өгөхгүй байна. Тухайлбал, эрх шилжүүлэхтэй холбоотой асуудлыг тодруулах шаардлагатай байгаа гэдгээ мэдэгдсэн юм.
Г.ДАРЬ