Хятадад үер болж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Хятадад үер болж байна

Хятадын төв болон өмнөд мужид хэдэн өдөр үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас үер болж, хотын гудамжаар үерлэсэн гол урсч байна. Онцгой албаны аврах ажилчид 60,000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Аврах багийнхан завиар иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа боловч хүн хүч дутагдаж байгаа ажээ. Үерийн улмаас байшин барилга нуран унаж, автомашинууд цаас шиг хумигдан, гүн лаг шавар бий болсон байна.  Үерийн усанд боогдсон байшин барилгаас иргэдийг олсоор татан гаргаж байгаа боловч хүн хүч дутагдалтай байгаагаас  аврах багийнхныг ирэхийг хүлээн барилгын орой дээр хүмүүс гарч зогссон байна.  Хятадын төвийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар үерийн улмаас нэг хүн амиа алдаж, 15 хүн сураггүй алга болсон нь одоогоор тогтоогдоод байгаа гэнэ.

Хятадад сүүлийн 50 жилд болоогүй ган гачиг нүүрлэж, газар тариалан хүнд байдалд ороод байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж