Та дохиогоо дарж хэвшсэн үү?

Хуучирсан мэдээ: 2015.06.21-нд нийтлэгдсэн

Та дохиогоо дарж хэвшсэн үү?

Монгол, Японы "Аз жаргал” нийгэмлэг төрийн бус байгууллагаас санаачлан зургадугаар сарын 3-наас эхлэн “Хөөрхөн жолооч” аяныг эхлүүлсэн юм. Аян зургадугаар сарын 24-н хүртэл үргэлжлэх байсан ч хугацааг сунгаж, долдугаар сарын 4-нд өндөрлүүлэхээр болжээ.

Аяны зорилго нь жолооч бүр замын хөдөлгөөнд соёлтой оролцож, биендээ хүндэтгэлтэй хандахад оршиж буй. Танд хэн нэг танихгүй жолооч зам тавьж өгсөн бол талархалаа дохионы хэлээр илэрхийлнэ. Ингэхдээ баярласнаа илэрхийлэхдээ ослын зогсолтын дохиогоо гурав анивчуулах бол уучлал илэрхийлэхдээ ослын зогсолтын дохиогоо хоёр анивчуулах юм. Та энэ дохиог дарж хэвшээрэй.

Ирэх долоо хоногт аяныг зохион байгуулагчид таксины жолооч нарыг сургалтад хамруулахаар болжээ. Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээний олон. Хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчид ч олон. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал таксины жолоочийн гарт явдаг гэж хэлж болно. Энэ ч үүднээс эхний ээлжинд таксины жолооч нарыг сургалтад хамруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад жолооч юуг анхаарах ёстой вэ гэдгээс эхлээд олон зүйлийг заах нь. 

Онцлоход, судалгаагаар зам тээврийн ослын шалтгааны 84 хувь, замын түгжрэлийн 70 хувь жолоочийн буруугаас бий болдог нь батлагдаад байгаа юм. Авто машины ослын улмаас 2014 онд 150 гаруй иргэн амь насаа алдаж, 5281 иргэн гэмтэл бэртэл авсан нь 2013 оныхтой харьцуулахад 9.9 хувиар өсчээ.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж