Мумбайд 84 хүн архинд хордож нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.06.21-нд нийтлэгдсэн

Мумбайд 84 хүн архинд хордож нас баржээ

 

Энэтхэгийн баруун хэсгийн Мумбай хотод өнгөрч буй долоо хоногт 84 хүн архинд хордож нас баржээ. Түүнчлэн архинд хордсон 30 гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж буйн заримынх нь биеийн байдал муу байгаа гэнэ. Хохирогчид гэрийн нөхцөлд найруулсан хямд үнэтэй архийг авч хэрэглэснээс хордсон байна.

 

Баталгаагүй спиртээр архи найруулж, хүмүүсийг хордуулсан хэрэгт холбогдуулан таван хүнийг баривчилжээ. Түүнчлэн цагдаагийн найман албан хаагчийг ажил үүрэгтээ хайнга хандсан хэрэгт буруутган баривчилсан аж.

 

Энэтхэгт гэрийн нөхцөлд найруулсан архи, согтууруулах ундаанд хүмүүс хордох, амь насаа алдах хэрэг түгээмэл гардаг байна. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Уттар-Прадеш мужид архинд хордож 29 хүн нас барсан аж.

 

Өмнө нь 2011 онд Баруун Бенгал мужид 170 орчим хүн архинд хордсоноос нас барсан эмгэнэлт хэрэг гарч байжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж