Ирэх долоо хоногт УИХ юу хэлэлцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.21-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт УИХ юу хэлэлцэх вэ?

Ирэх долоо хоногт УИХ юу хэлэлцэх вэ?

2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-ООС 26-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 22-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 22-ны Даваа гарагт:

  • Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.30 цагаас “В” танхимд /Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар/;
  • Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
  • Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

06 дугаар сарын 23-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
  • Бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай Эрүүл мэнд, спортын сайдын болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлэл сонсох /хаалттай/.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулах хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06… өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

7.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар судлан санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэх тухай.

8.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 17.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 23-ны Лхагва гарагт:

09.00 цагаас:

06 дугаар сарын 23-ны Пүрэв, Баасан гарагт:

09.00 цагаас:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж