Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийг зорин очиж, өнөө өглөө уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлийн нээлтэд оролцлоо. Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад орсноор тус үйлдвэрийн үйлдвэрлэл 25 хувиар нэмэгдэх ажээ. Өргөтгөлийн нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Засгийн газрын төлөөлөгчид, ОХУ, Беларусь улсын Элчин сайд нар оролцсон байна.
Эрдэнэт үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, байсан бол зургаан сая тонноор нэмэгдэж буй ажээ. Жилд 500 гаруй мянган тонныг үйлдвэрлэдэг зэсийн баяжмалын хэмжээ ч 113 мянган тонноор нэмэгдэж байгааг үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн үеэр онцоллоо.
Б.ЗАЯА