Б.Жаргалмаа: Бүгдэд нь баярлалаа

Хуучирсан мэдээ: 2015.06.20-нд нийтлэгдсэн

Б.Жаргалмаа: Бүгдэд нь баярлалаа

Eagle телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа хүндээр өвдөж өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Тайланд улсад мэс засалд орсон билээ. Түүний эмчилгээний зардалд Монголын олон мянган үзэгч хандив өргөж, түүнд эрүүл энхийг хүссэн юм. Тэгвэл сүүлийн үед үзэгчид манай телевиз рүү холбогдож, сэтгүүлч Б.Жаргалмаагийн биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл хүсэх болсон. Тиймээс өнөөдрийн “Иргэдийн цаг” нэвтрүүлгээр бид сэтгүүлч Б.Жаргалмаатай холбогдож, биеийн байдлынх нь талаар тодрууллаа. Тэрээр “Үзэгч түмэн, монголын ард олныхоо чин сэтгэлийн хандив, тусламжаар мэс засал амжилттай болсон. Та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй бүрэн эдгэрч, эфирээрээ үзэгчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Мөн хамт олон та бүхэндээ, салбарын үзэг нэгт нөхөддөө талархлаа илэрхийлье” хэмээлээ.

Эх сурвалж: www.eagle.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж