Харвардад хамтдаа нэг өдөр сурах уу?

Хуучирсан мэдээ: 2015.06.20-нд нийтлэгдсэн

Харвардад хамтдаа нэг өдөр сурах уу?

Оюуны хөрөнгө оруулалт бол хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалт гэдэг. Оюутнуудын хувьд олон хөрөнгө оруулагчидтай. Бидний эцэг эх сургалтын төлбөрийг маань төлж нэг хөрөнгө оруулна, төр засгаас сайн муу нэртэй ч үндэсний тэтгэлэг 70000 мянгаар хөрөнгө оруулчихна, энэ 2 нь үгүй юмаа гэхэд өөрөө хөдөлмөрлөөд өөртөө хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа олон залуучууд ч бий. Гагцхүү хэн ч бай ямар замаар ч бай таны сурах үйлсийг дэмжиж байгаа л бол энэ чинь хөрөнгө оруулалт шүү дээ.

Тиймээс,

Монгол улсын хүн амын цонх үедээ явж байгаа ба тэдгээрийн дийлэнхи хувийг залуучууд 15-24 насны залуучууд эзэлж байна. Өнөөдрийн нийгмийг хөдөлгөгч хүч, хөдөлмөрлөж, сурч боловсрч байгаа хүмүүс нийт хүн амын 32-г эзэлж байна. Харин 18 жилийн дараа хүн амыг цонх үе дуусч бид залуучуудын их сургуульд сурч байгаа, сурахгүй байгаа нь хамаагүй нуруун дээр эх орон минь бүхлээрээ буух юм. Энэ 18 жилийн хугацаанд бид сайн сурч боловсорч байж эх орноо хөгжүүлнэ, цааш авч явна гэсэн үг. 18 жилийн дотор юу хийж, хаана, хэрхэн сурч боловсорч болох бол? Одооноос ирээдүйнхээ төлөө сайн сурч, ухаалаг, бодолтой, хүсэл тэмүүлэлтэй, бас зорилготой байж л ирээдүйд өөрийнхөө, өвөө эмээ нарынхаа, дүү нарынхаа өмнө хариуцлагатай байж чадна. Харин үгүй бол яах вэ? Би хэлж мэдэхгүй юм. Магадгүй байж болох муу хувилбаруудыг төсөөлж болно л доо. Гэвч ирээдүй гарт чинь байхад мэдсээр байж, харсаар байж хойш сууж "баг алах" хүмүүс бид биш тиймүү?

Өөртөө, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхэд туслах боломж бидний эргэн тойронд сайн харж чадваас олон байна. Гол нь ашиглах, өөрийгөө сорих л хэрэгтэй.

Тэдгээр боломжийн нэг нь Монгол залуу хүн биднийг зорин ирчихээд байгаа тухай мэдсэн үү? Энэ бол “Азийн Манлайллын чуулган 2015” юм. Гараад ирсэн боломжийг ашиглан Харвардад хамтдаа нэг өдөр сурах уу?

Азийн Манлайллын Чуулганд оролцсоноор танд ямар давуу талтай гэж бодож байна?

-Дэлхийн боловсролд чансаагаараа тэргүүлдэг Харвардын их сургуулийн хичээлийг судлах

-Мөрөөдөл зорилгодоо хүрэхэд тань туслах, урам зориг өгөх лекцүүд

-Танил тал, найз нөхдийн хүрээгээ Харвардын оюутан багш нараас эхлээд Монголын идэвхитэй манлайлагч залуусаар тэлэх боломж

-Харвардын боловсролын тогтолцоог мэдэж авах, мөн хөтөлбөрт багтсан сургалтуудад сууснаар жишээ нь хэрхэн CV бичих вэ гэх мэт цаашид тухайн сургуульд, эсвэл гадаадын аль нэг сургуульд элсэн суралцахын тулд юу хийх, анхаарах ёстой талаар цогц ойлголт, мэдээлэл, мөн төсөөлөлтэй болно.

-"Би дэлхийн боловсролын хаана явж байна вэ?" гэдэг асуултыг өөрөөсөө асууж хариултыг нь олохх гэх мэт олон давуу талтай.

Хүн таны өмсөж байсан хувцсыг 2, эсвэл 5 жил өнгөрөхөд санахгүй, юу ярьж хэлж байсныг ч гэсэн тод сайн санахгүй, гагцхүү танд ямар мэдрэмж төрүүлснийг л үүрд санадаг юм гэсэн үг бий. Та Азийн Манлайллаас авсан мэдрэмжээ мартахгүй, бас тэр мэдрэмж таныг үргэлж өөдөө байхад, амжилттай байхад тусална гэдэгт итгэлтэй байна.

TAKE AN ADVANTAGE OF IT!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж