“Хүрхрээ” дээд лигийн тоглолтууд болно

Хуучирсан мэдээ: 2015.06.20-нд нийтлэгдсэн

“Хүрхрээ” дээд лигийн тоглолтууд болно

Хөлбөмбөгийн “Хүрхрээ" үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд өнөөдөр, маргааш МХБХ-ны талбай дээр болно. 

Тоглолтын хуваарь:

VI.20 (Бямба)

15.00 “Хоромхон”-“Хангарьд”

18.00 “Сэлэнгэпресс”-“Соёмбын барсууд”

VI.21 (Ням)

15.00 “Дэрэн”-“UBU FC”

18.00 “FC Ulaanbaatar” –“Эрчим”

Есөн баг оролцож байгаа лигийн тэмцээн тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 26-ныг хүртэл хоёр тойрог үргэлжилнэ.

Одоогоор 5 тоглолт хийсэн “FC Ulaanbaatar” 12 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол 4 тоглолттой “Эрчим”, “Сэлэнгэпресс” 10 оноогоор удаалж байна. Харин “Хоромхон” 7, “UBU FC” 6, “Хангарьд” 6, “Улаанбаатарын мазаалайнууд” 4, “Дэрэн” 3 оноотой IV-VIII байрт бичигдэж байна. Tаван тоглолт хийгээд байгаа “Соёмбын барсууд” нэг ч хожилгүй хүснэгтийн сүүлд бичигдсээр хэвээр.

Дашрамд, нэгдүгээр тойргийн тоглолтууд долдугаар сарын 19-д дуусах аж.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж