
Өнөөдрийн байдлаар нэг хэсэг ээжийн энгэрт одон гялалзаж байхад нөгөө хэсэг нь аваагүй байгаа аж. Одонгоо аваагүй ээжүүд хэзээ одонгоо авах нь тодорхойгүй байгаа бөгөөд зарим ээжийн одонг 20 мянган төгрөг дагалдаж байхад заримд нь 40 мянган төгрөг дагалдан очсон юм байна. Мөн зарим хороо, хэсгийн ахлагч нар 5-30 мянган төгрөг хурааж Алдарт эхийн одонг олгожээ. Тэрбээр “Энэ бол Монголын Засгийн газрын ажиллагаа жигд, хүртээмжтэй ижил гараанаас явахгүй байгаагийн тод илрэл. Иймээс Засгийн газрыг энэ сарын 16-ны дотор Монгол улсын хэвлэл мэдээллээр монголын ээж нар, олон нийтэд хичнээн хүн одон авсан бэ гэдгийг аймаг, дүүрэг, нийслэл, хороо, багаар нь албан ёсоор тоо гаргаж мэдээл. Мөн энэ үйл ажиллагаанд хэдэн төгрөг зарцуулаад байгаа юм бэ, хураагаад байгаа юм уу, зарцуулаад байгаа юм уу гэдгээ ойлгомжтой болгооч ээ хэмээн энэ болсон хэвлэлийн бага хурлаас гаргаад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод албан бичиг хүргүүлнэ” хэмээв.
Тус хуралд Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасангийн хамт Алдарт эхийн одонгоо зүүсэн ээжүүд ирж оролцсон бөгөөд тэд Баянгол дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар алдарт эхийн одон авах эрхтэй 300 ээжээс тус бүр 30 мянган төгрөгийг хураан авч хууль бус үйлдэл гарган иргэдийг хохироосон гэдгийг хэлэв. Мөн дүүргийн 21 дүгээр хороо алдарт эхийн одон авахаар бүртгүүлсэн ээжүүдээс ч таван мянган төгрөг хураан авчээ. Энэ мэт хууль бус үйлдлийн үнэнийг олохын төлөө монголын ахмадын холбоо ээжүүдийн эрхийг хамгаалах болно гэв.
Г.Даша