Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг сумын нутаг Ногоон толгой гэдэг газар өнгөрсөн сарын
31-нд 3000 орчим га талбайг хамарсан томоохон ойн түймэр гарсан.
Түймрийг унтраахаар ОБЕГ-ын шадар ахмад Н.Нямхорлоогоор ахлуулсан
Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ОБГ-ын албан хаагчид, орон нутгийн иргэд
нийлсэн 109 хүн, автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллан өчигдөр
цурманд оруулжээ. Мөн Булган аймгийн Тэшиг суманд түймэр гарч аймгийн
ОБГ-ын 29 албан хаагч, орон нутгийн иргэд хамтран ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Нийслэлийн онцгой байдлын 105 дугаарт ирсэн дуудлагын дагуу
Сэлэнгэ аймгийн Мандал суманд ОБЕГ-аас 13 албан хаагч тус бүс нутгийг
зорьжээ. Одоогоор ОБЕГ-ын албан хаагчид тус нутаг дэвсгэрт очоогүй
байгаа тул мэдээлэл гал түймрийн мэдээлэл тодорхойгүй байгаа юм байна.

Г.Даша