Сэлэнгэд гарсан түймрийг цурманд оруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Сэлэнгэд гарсан түймрийг цурманд оруулж байна

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Ногоон толгой гэдэг газар өнгөрсөн сарын 31-нд 3000 орчим га талбайг хамарсан томоохон ойн түймэр гарсан. Түймрийг унтраахаар ОБЕГ-ын шадар ахмад Н.Нямхорлоогоор ахлуулсан Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ОБГ-ын албан хаагчид, орон нутгийн иргэд нийлсэн 109 хүн, автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллан өчигдөр цурманд оруулжээ. Мөн Булган аймгийн Тэшиг суманд түймэр гарч аймгийн ОБГ-ын 29 албан хаагч, орон нутгийн иргэд хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн онцгой байдлын 105 дугаарт ирсэн дуудлагын дагуу  Сэлэнгэ аймгийн Мандал суманд ОБЕГ-аас 13 албан хаагч тус бүс нутгийг зорьжээ. Одоогоор ОБЕГ-ын албан хаагчид тус нутаг дэвсгэрт очоогүй байгаа тул мэдээлэл гал түймрийн мэдээлэл тодорхойгүй байгаа юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж