Булбарай зөөлөн хөлтэй болъё

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Булбарай зөөлөн хөлтэй болъё

Хөл бол хүний биеийн бүх жинг үүрч байнга ядарч, их ачааллыг дааж явдаг. Хөлний уланд хүний бүх эрхтэний мэдрэлийн цэгүүд байдаг. Энэ ч утгаараа хөлөө хайрлаж, хөлөндөө байнга иллэг хийлгэх нь мэдрэлийн тогтолцоогоо сэргээх нь ач холбогдолтой.

Хөлний ул нь хатуурч эвэрших нь оймс трико урагдах шалтгаан болдог. Бүсгүйчүүд бид хөлнийхөө хумсанд анхаарчихаад, арьсыг нь орхих гээд байдаг. Энэ удаад уншигч та бүхэндээ хөлний арьс арчилгааны зөвлөгөөг хүргэе.

Хөлний арьсыг зөөлрүүлэхийн тулд хөлөө бүлээн усанд 10 минут орчим байлгах хэрэгтэй. Усандаа нэг цайны халбага давс эсхүл хүнсний сода хийгээрэй. Ингээд ул, тавхайн  орчим хатуурсан арьс зөөлөрмөгц хөлөнд зориулсан  үрүүрээр үрэх хэрэгтэй. Үүний дараа хөлөө сайтар арчаад, биеийн тэжээлийн тосыг зузаан түрхээрэй.

Хэрвээ хөлний ул, тавхай удаан хугацаанд эвэршиж, цав гарч хагарсан  бол дараах маскийг бэлтгээд, орой унтахынхаа өмнө хөлөндөө тавихыг зөвлөе.

Нэг ширхэг төмсийг чанаад, нухаш болгоод хөлнийхөө асуудалтай хэсэг дээрээ халуунаар нь тойруулан тавь. Үүний дараа гялгар уут хөлөндөө углаад унтаарай.  Хөлнийхөө боолтыг авсны дараа хөлөө савантай бүлээн усанд 5-10 минут дүрээд, төмсөн маскнийхаа үлдэгдлийг цэвэрлээрэй. Ингээд хөлөндөө хөлний тос түрхээд, иллэг хийгээрэй. Энэ аргыг  долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл хөлний ул, өсгий тань зөөлөрч хэвийн байдалдаа орно. Анхааруулахад хөлөө дүрэх усандаа ванны хөөсрүүлэгч хийж болохгүй шүү, энэ нь хөлний арьсыг хуурайшуулдаг.

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж