Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Аз жаргалтай гэр бүл

Философич, Сэтгэл зүйч Б.Санчир

1. Тогтсон уламжлал
Ням гариг бvр хамтдаа салхинд гарах, баяр ёслолоор зоогийн газар орж хооллох зэрэг тодорхой хэвшсэн уламжлал, заншилтай байх нь гэр бvлийг халуун дотно болгодог шидтэй ажээ.

"Тогтсон уламжлал нь хvvхдэд дэг журмыг ойлгуулж, гэр бvлийн бvх гишvvдийн адил юм шvv гэсэн сэтгэгдлийг бий болгодог. Энэ нь эцэг эхчvvдэд ач холбогдолтой биш байж болох ч хvvхдэд тун чухал” гэж “Аз жаргалтай гэр бvлийн нууц” номын зохиогч Р.Айэр хэлжээ.

2. Дугуй ширээний зоог
Хамтдаа хооллодог гэр бvл бат бэх, эв нэгдэлтэй байдгийг эрдэмтэд тогтоожээ. Ширээний ард хамт хооллох, хоолоо хамтдаа бэлдэх нь хvvхдvvддээ урам зориг єгч, чєлєєтэй ярилцах vнэт боломжийг олгодог байна. Та ажил ихтэй, завгvй байсан ч оройн хоолоо хvvхдvvдтэйгээ хамт зооглож байгаарай.

3. Тоглож зугаацах
Алабамагийн их сургуулийн доктор Н.Стиннет 25 жилийн судалгааны vр дvнд хєлєгт эсвэл хєдєлгєєнт тоглоомоор хамтдаа зугаацдаг гэр бvл хамгийн аз жаргалтай байж болох бvрэн vндэстэйг тогтоосон байна.

4. Хамтын хєдєлмєр
Хамтдаа гэр орноо цэвэрлэх нь хамгийн vнэтэй зєвлєгєє болдог байна. Хvvхдvvд эцэг эхдээ аяга тавгаа угаахад туслах нь бие даан юм хийж сурахад тустай аж.

5. Бие биенээ дэмж
Хэнд ямар баяртай явдал тохиосон, хэн хичээлдээ сул дvн авсныг бvгд мэдэх ёстой. Тиймээс хэн хэндээ
сэтгэлийг нь зассан урмын сайхан vг хэлж занших нь гэр бvлд vл анзаарагдам атлаа тун чухал зvйл ажээ.

6. Санал бодлоо солилц
Таны хvvхэд сэтгэл санаагаар унаж, эс бєгєєс хэн нэгэнд сайн болсныг та мэддэг vv? Тиймээс хvvхэдтэйгээ байнга ярилцаж, санаа бодлыг нь сонсож байгаарай. Орой бvр орных нь хажууд сууж, харилцан ярилцах нь дотнын яриа дэлгэх таатай боломж олгодог.

7. Халуун дотно тэврэлт
Хvvхдийнхээ хацрыг илэх, гэдсэн дээр нь vнсэх зэрэг дотно мэдрэмж тєрvvлдэг олон зvйлс бий. Хайртай дотно хvнийхээ тэврэлтийг мэдрэх шиг сайхан мэдрэмж хаана байх билээ.

8. Инээд хєєр
Єєрийгєє албадаж, эхнэр хvvхдээ инээлгэх гэж хvчээр оролдох нь аюултай. Харин баяр хєєр, хvvхдийн цангинасан инээд аз жаргалтай гэр бvлийн нэгэн том нууц гэдэг нь ойлгомжтой юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж