Гэрэл зурагчид оюуны өмчөө хамгаалах болно

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Гэрэл зурагчид оюуны өмчөө хамгаалах болно

Монголд оюуны өмчид хандах хандлага өмнөхтэйгөө харьцуулахад өөрчлөгдсөн ч зарим талаар дутуу, дулимаг зүйл байсаар л байгаа. Үүний нэг нь гэрэл зурагчдын авсан зураг буюу тэдний оюуны өмчид хандах хандлага юм. Иймээс Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Оюуны өмчийн газар хамтран ажиллах баримт бичиг байгууллаа. Оюуны өмчийн газраас холбооны гишүүдэд оюуны өмчийн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, гэрэл зургаар бүтээл туурвигчдын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх юм. Харин гэрэл зурагчид Оюуны өмчийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах чиглэлээр ажиллах ажээ.

Ийнхүү хоёр байгууллага цаашид хамтран ажиллах баримт бичигт УИХ-ын гишүүн, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нар гарын үсэг зурлаа.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж