Данийн эрх баригч эвсэл сонгуульд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Данийн эрх баригч эвсэл сонгуульд ялагдлаа

Хелле Торнинг-Шмидт

Фото: Jens Dresling / AP

 

Сөрөг хүчний баруун төвийн эвсэл Данийн парламентын сонгуульд яллаа гэж Данийн DR телевизин мэдээнээс иш татан Reuters агентлаг дамжуулав.

 

Данийн эх газрын нутаг дэвсгэрийн сонгуулийн бүх саналын хуудсыг тоолсны дараа Ларс Лекке Расмуссены тэргүүлсэ консерваторуудын эвсэл фолькетингийн [парламент] 175 суудлын 90-ийг авсан байна. Хелле Торнинг-Шмидтийн тэргүүлсэн эрх баригч социал демократууд 85 суудал авчээ. Саналын хуудас тоолох ажил одоо Фарерын арлууд Гренландад явагдаж байна. Тэндхийн дөрвөн суудал нэмэгдсэн ч социал демократууд ялж чадахгүй нь тодорхой болов.

 

Хелле Торнинг-Шмидт ялагдлаа хүлээн зөвшөөрч намын даргаас огцрохоо мэдэгдэн танхимаа тараажээ.  Расмуссен  хэлэхдээ эрх баригч эвсэл ялагдлаа хүлээснээр сөрөг хүчин шинэ засгийн газар байгуулах боломжийг авлаа гэсэн байна.

 

Хелле Торнинг-Шмидт  2011 оноос ерөнхий сайдын суудалд сууж байна. Засгийн газрын мандат нь есдүгээр сарын 14-өөр төгсч байсан учраас ерөнхий сайд эдийн засгийн таатай нөхцлийг ажиллан зургадугаар сарын 18-нд сонгууль явуулахаар зарласан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж