Бостоны 2013 оны марафоны үеэр халдлага үйлдсэн ах, дүү Царнаев нарын найзад хоёр жил зургаан сар хорих ял оноолоо. 24 настай Хайрулложон Матановыг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажиллагаанд тусламж үзүүлээгүйд буруутгажээ. Тэрээр зурагтаар Тамерлан, Жохар Царнаев нарын зургийг үзүүлэн эрэн сурвалжилж байгааг харсан хэрнээ нэн даруй цагдаагийн байгууллагад хандаагүй аж. Үүгээр ч барахгүй тэрээр халдлагаас хойш ах, дүүстэй хамт хоолонд орж, утсаар харилцаж байжээ.
Гэхдээ Хайрулложон Матановын ялаас өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хоригдсон 13 сарыг хасч эдлүүлэх аж.
Чечень гаралтай ах, дүүс марафоны үеэр гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг дэлбэлж, 260 гаруй гэмтээн, гурван хүний амийг хөнөөсөн халдлагыг үйлдсэн юм. Халдлагыг санаачилсан Тамерлан Царнаев цагдаа нартай буудалцах үеэр амь үрэгдсэн бол түүнтэй хамссан дүү Жохарыг удахгүй шүүнэ.
АНУ-ын тангарагтны шүүх өнгөрсөн сард Жохар Царнаевт цаазын ял оноохыг дэмжсэн билээ. Түүний албан ёсны шүүх хурал ирэх долоо хоногт /VI.24/ товлогдсон юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press