Тайландад титэм вирусын халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Тайландад титэм вирусын халдвар илэрчээ

 

Тайландад титэм вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. Бангкок хотын гаднах халдварт өвчин судлалын төвд титэм вирусын халдвар илэрсэн 75 настай эрэгтэйг тусгаарлан эмчилж байна. Оман улсаас ирсэн эрэгтэй зүрхний өвчнөөр эмнэлэгт хандаж, шинжилгээгээр түүнд титэм вирусын халдвар илэрсэн аж. Түүнтэй харилцсан 60 орчим хүнийг тусгаарлан, вирус илрүүлэх шинжилгээ хийж эхэлжээ.

 

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгост өнгөрсөн тавдугаар сарын 20-нд титэм вирус илэрснээс хойш 24 халдвартай өвчтөн нас бараад байна. 

 

Тайланд улс нь Ойрхи-Дорнодын өвчтөнүүдийн хувьд эрүүл мэндийн аялал жуулчлалаар тэргүүлэгч орон юм.

 

Титэм вирусын халдвар анх 2012 онд Ойрхи-Дорнодод гарснаар дэлхийн 20 гаруй орны 1000 гаруй хүн өвчилж, 500 орчим хүн нас баржээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж