УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооноос гаргасан саналаар санал хураалт явуулж байгаа юм. Гэвч гишүүд хуралдааны танхимаас гарч явсаар 33 гишүүн үлдсэн тул санал хураалт хэсэг саатлаа. Одоогийн байдлаар АН-аас 21, Шударга ёс эвслээс 8, ИЗНН-аас 2, бие даагч 1 гишүүн хуралдаандаа сууж байгаа юм. Харин МАН-аас нэг ч гишүүн ирээгүй байсан. Хэсэг хугацааны дараа Ө.Энхтүвшин гишүүн хуралдааны танхимд ирж “Бүлгийн байр суурь дэмжигдэхгүй бол завсарлага авахаар ярьсан. Тиймээс хуулийн төслөөр ажлын тав хоногийн завсарлага авч байна” гэсэн юм.
Ингэснээр дараагийн асуудал болох Шүүх байгуулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ.
С.ОТГОН