Маргааш зарим зусланг нээнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Маргааш зарим зусланг нээнэ

Зуслангийн шалгалт өчигдөр дууссан байна. Ингээд эхний ээлжинд зарим зусланг маргаашнаас нээхээр болжээ. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэдээлж буйгаар Жавхлант, Нарлаг, Янзага, Ундраа зэрэг зарим зусланг маргааш нээхээр болжээ. Харин Найрамдал зуслангийн хувьд үйл ажиллагаа явуулж байна.

Уг нь зуслангуудыг энэ сарын гурванд нээх байсан. Гэвч энэ жил улаанбурхан өвчний тархалт их байсан учраас 20 хүртэл хойшлуулсан. Улмаар зуслангийн хяналтыг чангатгахаар болсон юм. Эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын газраас зуслангуудад шалгалт хийж өчигдөр дууссан байна. Шалгалтын хариу өнөөдөр 14.00 цагт гарах юм.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж