Дилан Руф
АНУ-ын Өмнөд Каролина муж улсын Чарльстон хотын сүмд лхагва гаригт /VI.17/ гал нээж, есөн хүний аминд хүрсэн халдлагын сэжигтнээр 21 настай Дилан Руф гэгчийг баривчилжээ. Түүнийг Хойд Каролина муж улсын Шельби хотоос баривчилсан байна.
Дилан Руф сүмд гал нээхээсээ өмнө сүмийн библийн хичээлд бүтэн цаг суусан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Халдлагын улмаас зургаан эмэгтэй, хоёр эрэгтэй, сүмийн номлогч нас барсан юм.
Дилан Руфыг арьс өнгөний үзэл, үзэн ядалтын сэдлээр сүмд гал нээсэн хэмээн үзэж байгаа аж. Оршин суугчдын мэдээлснээр Чарльстон хотод арьс өнгөний үзлээс үүдэлтэй зөрчил илүү гүн байдаг гэнэ.
Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Каролина муж улсад цагаан арьст цагдаа зэвсэггүй Уолтер Скотт гэгч эрэгтэйг буудаж хөнөөсөн хэрэг шуугиан дэгдээж байсан аж. Энэ хэрэгт цагаан арьст цагдаа хүн амины хэрэгт буруутгагджээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА