Өсвөрийн бадминтончид Азийн нөхөрсөг тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Өсвөрийн бадминтончид Азийн нөхөрсөг тэмцээнд оролцоно

Өсвөрийн бадминтончдын “Asian Junior Exchange Games 2015” Азийн өсвөрийн баг тамирчдын нөхөрсөг тэмцээн ирэх наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 1-ний хооронд Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах юм. Тус нөхөрсөг тэмцээнд Монголын бадминтоны холбооны тамирчид болох Э.Сумъяасүрэн, М.Уянга, Д.Хэрлэн(Дархан-Уул аймаг), Ү.Бат-Үрэл, Ч.Тэгшзаяа(Архангай), Г.Дашням(Дорнод) нар оролцохоор шалгарлаа.

Эдгээр тамирчдын хувьд өнгөрөгч зургадугаар сарын 14-д болсон сонгон шалгаруулалтаас шалгарч “Asian Junior Exchange Games 2015” Азийн өсвөрийн баг тамирчдын нөхөрсөг тэмцээнд оролцох эрхийг авчээ. Тус сонгон шалгаруулалтад Хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохиогдсон УАШТ-д амжилт гаргасан Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Архангай аймгийн 12 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчдын хооронд болсон байна.

Дашрамд дуулгахад, 19-өөс доош насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-аас долдугаар сарын 5-ны хооронд Тайланд улсын нийслэл БангКок хотноо болно. Багийн болон ганцаарчилсан төрлүүдэд зохиогдох тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 2, эмэгтэй 3 тамирчин дасгалуулагчийн хамт оролцохоор аж. Монголын баг тамирчид энэ сарын 25-д эх орноосоо мордох юм. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж