Авлигатай тэмцэх газарт Улсын Ерөнхий прокурорын газраас шалгалт оруулаад байгаа аж. Ингэхдээ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг хэрхэн хийж буй талаар голчлон шалгаж байгаа бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгаж дүгнэлт хийх гэнэ. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой юм байна.
Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх шалгалтын үеэр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг үүсгэх болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгах гэнэ. Мөн сэжигтнийг баривчлах болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, мөрдөн байцаалтын ажиллагааг нь түдгэлзүүлсэн болон хэрэгсэхгүй болгосон хэргүүдтэй танилцах гэнэ.
Д.ЖАРГАЛ