Фото: Олег Харсеев / "Коммерсантъ»
Оросын Гадаад эдийн засгийн банк Монголын Хөгжлийн банкинд Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцын шинэчлэлд зориулсан зээлийг олгоно. Энэ талаарх гэрээнд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга дээр гарын үсэг зурах ажээ.
Гадаад эдийн засгийн банк нь зээлийнхээ дүнг тодорхой зарлаагүй байна.
Шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу "Уральский турбинный завод» компани Монголд уурын турбинуудыг нийлүүлэн угсарч өгөх юм. Тэр нь Оросын эрчим хүчний үйлдвэрүүдийн нөлөөг Монголд нэмэгдүүлнэ гэж оросууд үзэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР