Д.Сосорбарам наадмын тоглолтыг найруулахгүй

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам наадмын тоглолтыг найруулахгүй

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг энэ жил тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ жилийн наадмын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа болон наадамчин олон хэрхэн баярлах талаар дараах мэдээллийг багцаллаа.

Тав хоног амарна

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын амралтын өдөр бямба, ням гаригт таарч байгаа. Тодруулбал, долдугаар сарын 11, 12-ны өдөр бямба, ням гаригт тохиож буй юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар долдугаар сарын 11-15-ныг амралтын өдөр болгон хуучильсан. Хуулийн дагуу тав хоног амарна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс баярын өдрүүд бямба, ням гаригт таарлаа гэхэд ажлын өдрүүдэд шилжүүлж тооцохгүй юм байна.

Төрийн соёрхолт Д.Сосорбарам наадмын ёслолыг найруулахгүй

Сүүлийн жилүүдийн үндэсний их баяр наадмын нээлт хаалтын ёслолыг төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам найруулан наадамчин олныг баясгасан. Харин энэ жилийн тухайд наадмын урлагийн тоглолт, ёслолын ажиллагааг “Номадс” компанийн ерөнхий захирал, Наадмын соёл урлагийн салбар хорооны ерөнхий продюссер М.Есөнмөнх продюссрлож, найруулагчаар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Ч.Ганхуяг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Н.Болд нар ажиллахаар болжээ. Мөн наадмын өдрүүдэд тэр дундаа соёл урлагийн тоглолтын үзүүлбэрт гадаадын од тоглолтоо тавихаар болсон нь анхаарал татаад байгаа юм. Харин хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Наадмын Соёл, урлагийн арга хэмжээнүүдийн хөтөлбөр

Энэхүү хүснэгт нь хараахан батлагдаагүй буюу наадмын соёл урлагийн хэмжээний урьдчилсан төлөвлөгөө гэдгийг сануулъя.

Соёлын арга хэмжээ

Хэрэгжүүлэгч байгууллага

Зохион байгуулагдах газар

Зохион байгуулагдах хугацаа

Өдөр

Эхлэх Цаг

1

"Монголын Сайхан Орон" Уран Зургийн Үзэсгэлэн

Монголын Уран Зургийн Галерей

Уран зургийн галерейн танхимд

7-р сарын 01 – 25

25 хоног 10:00 – 22:00

2

"Best of Classics" Сонгодог Урлагийн Үдшийн цэнгүүн

Нийслэлийн Соёл Урлагийн Газар

Д.Сүхбаатарын талбайд /УДБЭТ-ын урд/

7-р сарын 04

20:00

3

Наадмын хүүхдийн гала концерт

Монголын Хүүхдийн Ордон

Монголын Хүүхдийн Ордонд

7-р сарын 09

11:00

4

Төрийн Хүндэтгэлийн Концерт

Наадмын Соёл Урлагийн салбар хороо /ҮДБЭЧ, СТӨ, МУФ, УДБЭТ/

Д.Сүхбаатарын талбайд

7-р сарын 10

15:00

5

Дээлтэй Монгол Наадам

Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар

Д.Сүхбаатарын талбайд

7-р сарын 10

19:00

6

"Учиртай Гурван Толгой" Дуурь

Нийслэлийн соёл урлагийн газар

Д.Сүхбаатарын талбайд

7-р сарын 10

22:00

7

"Төрийн Далбааны Баяр"

"Монголын Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Сан" ТББ

Д.Сүхбаатарын талбайд, Төв Цэнгэлдэх Хүрээлэнд, Хүй Долоон Худагт

7-р сарын 10-12

3 хоног

8

Наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолт, арга хэмжээ

Наадмын соёл урлагийн салбар хороо

Төв Цэнгэлдэх Хүрээлэнд

7-р сарын 11,12

11:00

9

Төрийн Хүлээн авалтын урлагийн тоглолт

Монгол Улсын Филармони

Их Тэнгэрийн Ам

7-р сарын 11

19:00

10

Улаанбаатарын Үдэш – "Эх Орноо Хамтдаа Дуулъя"

Нийслэлийн Соёл Урлагийн Газар

Д.Сүхбаатарын талбайд

7-р сарын 11

21:00

11

"Талын бүжиг" Монгол туургатны бүжгийн их наадам – Монгол дэнс фестиваль

Нийслэлийн Соёл Урлагийн Газар

Д.Сүхбаатарын талбайд

7-р сарын 12

21:00

12

“Silence White” Dj урлагийн шоу

Нийслэлийн Соёл Урлагийн Газар

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд

7-р сарын 12

22:00

13

"Морин Хуур" Олон Улсын Фестиваль

Нийслэлийн Соёл Урлагийн Газар

Д.Сүхбаатарын талбайд

7-р сарын 13

20:00

Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн гадна соёл, урлагийн тоглолт

Төв Цэнгэлдэхийн гадна

7-р сарын 11, 12

13:00 – 19:00

14

Монголын Урлагийн Залуучуудын Холбоо

Зуслангийн төвлөрсөн газар соёл, урлагийн тоглолт

Зуслангийн төвлөрсөн газар

7-р сарын 11, 12

10:00 – 19:00

15

Морь барианы газарт зохион байгуулах "Соёлын Наадам"

СУИС, Монголын Урлагийн Зөвлөл

Хүй долоон худагт

7-р сарын 10 – 13

өдөр бүр 10:00 -20:00

16

"Монгол Адуучин Баяр"

Монголын Адуучдын Холбоо

Хүй долоон худагт

7-р сарын 14

10:00 – 17:00

                       
 

НААДМЫН ТӨСӨВ: 2 тэрбум 747 сая төгрөг

Энэ жилийн наадмын үйл ажиллагаа тав хоног үргэлжлэх тул зардал өмнөх оныхоос өсч, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.9 тэрбум, нийслэлийн нөөц хөрөнгөөс 500 сая, наадмын үйл ажиллагааны орлогоос 370-аад сая төгрөг зарцуулахаар тооцжээ.

  • Үндэсний бөхийн барилдаанд 85 сая 726 мянган төгрөг
  • Хурдан морины уралдаанд 227 сая 360 мянган төгрөг
  • Сур харваанд 83 сая 777 мянган төгрөг
  • Шагайн харваанд 28 сая 190 мянган төгрөг
  • Урлаг, соёлын арга хэмжээнд 812 сая төгрөг
  • Аварга адуучин шалгаруулахад 104 сая 455 мянган төгрөг
  • Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд 93 сая 60 мянган төгрөг
  • Хэв журам хамгаалахад 267 сая 42 мянган төгрөг
  • Тохижилт засвар, худалдаа үйлчилгээнд 769 сая 514 мянган төгрөг
  • Урилга хөтөлбөр, бусад зүйлс хэвлүүлэхэд 32 сая төгрөг
  • Бусад арга хэмжээнд 224 сая 796 мянган төгрөг
  • Хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд 18 сая 600 мянган төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж