Амьд мал худалдаалах цэгийг Дөмөг захын урд талд тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Амьд мал худалдаалах цэгийг Дөмөг захын урд талд тогтоожээ

Орхон аймгийн тухайд Хөвсгөл, Завхан, Архангай, Булган зэрэг аймгаас малчид ирж мал худалдаалдаг. Харин хотын өнгө үзэмж, түүнчлэн иргэдийн эрүүл аюулгүй хүнсээр хангагдах боломж нөхцөлийг хангах үүднээс Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газраас мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хөдөө Аж ахуйн газар гэх зэрэг газруудтай хамтран хяналт тавьж ажилладаг.

Энэ жилийн тухайд амьд малын худалдааг Дөмөг захын урд нэгдсэн байдлаар явуулах цэг тогтоожээ.Өнгөрсөн жилийн тухайд амьд малын худалдааг Номин худалдааны төвийн урд талд явуулж байсан. Харин амьд мал худалдаалах цэгт мал зарж байгаа малчдын хувьд мал худалдаалах цэгийг жил бүр өөрчлөхгүйгээр нэгдсэн тогтмол байдлаар зохион байгуулах шаардлагатай байгааг хэлж байна.

Тодруулбал мал худалдаалах цэгт төлөг 70,000-100,000 төгрөг, шүдлэн хонь 100,000-120,000 төгрөг түүнчлэн нас бие гүйцсэн эр хонь 160,000-180,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Харин ямаа 50,000-120,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад малын даруй 20,000-30,000 төгрөгөөр буурсан гэсэн үг юм.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж