Францын зохиолчид “Байгалийн дуурь”-т саатна

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Францын зохиолчид “Байгалийн дуурь”-т саатна

Монгол-Францын соёлын өдрүүд энэ сарын 20-26-нд Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд болох юм. Хоёр дахь жилдээ болж буй соёлын өдрүүдийг “Байгалийн дуурь” хэмээн нэрлэжээ. Энэ удаа соёлын өдрүүдийн гол үйл ажиллагаа нийслэл хотод бус Өвөрхангай аймагт болох ба Францын алдартай зохиолчид болон Монголын хэвлэлийн үйлдвэрийн эзэд, зохиолч, уран бүтээлчидтэй хөдөөгийн сайхан байгальд зохион байгуулах нь ээ. Эл соёлын өдрүүдийн хүрээнд франц хэлний багш, оюутнуудтай уулзалт хийж, Фаскелийн нэрэмжит шагналыг гардуулах юм байна. Мөн Морин хуурын чуулга, “Алтан ураг хамтлаг тоглоно.

Ирэх жилийн Монгол-Францын соёлын өдрүүдийг  Францад хийхээр төлөвлөөд байгаа аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж