Гаальчид үнэрч нохой сургана

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Гаальчид үнэрч нохой сургана

Гаалийн ерөнхий газрын Үнэрч нохойн албаныхан Азербайжанд хоёр ажилтнаа сарын хугацаатай сургалтад хамруулжээ.  Чадварлаг нохой сургагч, сайн үйлдрийн нохой дутмаг гэгддэг тус албаныхан хилийн чанадад мэргэжил дээшлүүлээд зогсохгүй хоёр нохой албандаа авирсан аж. Лабрадор үүлдрийн эдгээр нохойн нэг нь саяхан найман гөлөг гаргасан байна. Ингэснээр гаалийнхан гадаадаас өндөр үнээр нохой худалдаж авахгүй, өөрсдийн дотоод нөөц бололцоогоор үнэрч ноход бэлтгэх боломжтой болж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж