Н.Учрал Нийслэлийн НАМЗХ-г удирдана

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Н.Учрал Нийслэлийн НАМЗХ-г удирдана

Шадар сайдын зөвлөх Н.Учралыг Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо/НАМЗХ/-ны даргаар сонгоод байна. Тусгаар тогтнолын ордонд Нийслэлийн НАМЗХ-ны хурал болж буй юм. Тус хуралдаанд дээрх холбооны 170 шахам төлөөлөгч оролцож байгаагаас 75 хувийнх нь дэмжлэг хүлээж, Нийслэлийн НАМЗХ-г удирдахаар болжээ. Мөн Нийслэлийн НАМЗХ-ны удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан аж.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэнэ.

Мөн энэ үйл явдалтай зэрэгцэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нар сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийлээ. Тэд Нийслэлийн НАМЗХ-ны хурлыг хууль бус, хэдэн оюутан авчирч хуралдлаа. Энэ ажлыг Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ нар “дэглэлээ” гэж шүүмжилсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж