Нийслэлийн НАМЗХ хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Нийслэлийн НАМЗХ хуралдаж байна

Нийслэлийн НАМЗХ-ныхон өнөөдөр чуулж байна. НАМЗХ-ны жирийн гишүүд дэмжигчид хэд хэдэн удаагийн сонгуулиудад МАН амжилтгүй оролцсоны хариуцлагыг холбооныхоо удирдлагуудын хуучирч, ужгирсан байдлаас үүдэлтэй хэмээн үзэж Нийслэлийн НАМЗХ-ыг шинэчлэх түр хороог байгуулан холбооныхоо болон намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлснийг удирдлагууд нь хүлээн авсан байна. Чуулганаар тэд дээрх асуудлыг хөндөн ярилцаж байгаа аж. Мөн сүүлийн үед НАМЗХ-ныхон чухам ямар асуудлаас болоод хоёр хуваагдсан тухай, мөн холбооны дүрэмд өөрчлөлт оруулж, насны хязгаарыг 40 болгох эсэхийг ярилцах аж. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны тавдугаар их хурал ирэх бямба, ням гаригт болох юм. Энэ хуралтай холбоотойгоор тус холбооныхон сүүлийн үед хэвлэлээр багагүй “байлдах” болсон билээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж