Шведийн прокурорууд Жулиан Ассанжийг байцаах хүсэлтээ Эквадор, Их Британийн албаныханд гаргажээ. Шведийн прокурорууд ирэх долдугаар сард Жулиан Ассанжаас байцаалт авахыг хүсч байна. Харин Эквадорын албаныхан Шведийн прокуроруудын хүсэлтийг тус улс болон олон улсын хуулинд үндэслэн шийдвэрлэхээ мэдэгджээ.
“WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Шведэд байхдаа хүчингийн хэрэгт буруутгагдаж, улмаар 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын ЭСЯ-ны байранд хоргодож байна.
Өдгөө 43 настай Жулиан Ассанж Шведэд хүчингийн хэрэгт сэжиглэгдсэнээс илүү АНУ-д шилжүүлэн өгөхөөс хамгийн их эмээж буй. Учир нь тэрээр “WikiLeaks” сайтаараа дамжуулан АНУ-ын төрийн департмент болон тагнуулын албаны олон зуун нууц материалыг нийтэд дэлгэж шуугиан тарьсныхаа төлөө том ялд унажээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse