Орост заналхийж байгаа орнуудад хариу барина

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Орост заналхийж байгаа орнуудад хариу барина

Владимир Путин

Фото: РИА Новости / Reuters

 

Орост заналхийж байгаа орнуудад  цохилтын зэвсгээ чиглэн онилно гэж Владимир Путин мэдэгдсэнийг “Интерфакс” агентлаг зургадугаар сарын 16-нд дамжуулжээ.

 

“Хэрэв хэн нэг нь Оросын газар нутгийг цохилтын  бай болговол тэдгээр орнуудад бид өөрийн зэвсэглэлийг хариу онилох ёстой” хэмээн Оросын ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Тэрээр Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулж байгаад Оросын эсрэг хариу арга хэмжээ авахыг үндэслэлтэй гэж хэлээд “НАТО манай хилд ойртож байгаа харин бид тэгээгүй байна” хэмээн тэр тайлбарлав.

 

Барууны орнууд Европт зэвсэглэлээ байрлуулах тухай мэдэгдлүүд гарч буйг тэрээр хариу арга хэмжээ авахыг шаардаагүй “улс төрийн дохио” гэж  хэлж байна. Орос орон Европын орнуудад занал учруулаагүй. Харин тэдний аюулгүй байдлын баталгаа нь төвийг сахих явдал болно хэмээн Путин санууллаа.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Оросын ерөнхийлөгчийн үгэнд түгшүүрээ илэрхийлэн оны эцэс гэхэд Орос цөмийн зэвсэгтээ 40 шинэ баллистик пуужинг нэмэн тавина гэлээ. “Үр дагаварыг нь тооцоолохгүйгээр хүчирхэг гүрний удирдлагаас ийм үгийг хэн ч сонсох ёсгүй” гэж Керри мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж