Компаниудын нийт хөрөнгийн 45 хувь нь өр байна

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

Компаниудын нийт хөрөнгийн 45 хувь нь өр байна

Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ээс хөрөнгийн зах зээлд нийт 237 хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, хагас жилийн нийт арилжааны дүн мэдээлэл зэргийг үндэслэн гурван зэрэглэл болгон ангилж эхэлсэн. Мөн шилдэг 20 аж ахуй нэгжийг сонгон шалгаруулж, компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэхээр мөн болсон. Ийнхүү компаниудыг шалгаруулах ажлын хүрээнд Компанийн засаглалын үндэсний зөвлөл/КЗҮЗ/-ийнхөн компаниудын нарийн бичгийн дарга нартай өчигдөр/VI.17/ уулзаж хэлэлцүүлэг хийжээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Өнөөдрийн байдлаар МХБ дээр ангилал тогтоож, хувьцаат компаниудын үйл ажиллагааг үнэлж байгаа ч засаглалын хувьд хувьцаат компани /ХК/, хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ ямар ч ялгаагүй болчихоод байгаа. ХК-иудын санхүүгийн үзүүлэлт ч тааруу байгаа нь хувьцаа гаргасан ч гэсэн банкнаас их хэмжээний зээл авч байгаа байдал нь нийт хөрөнгөд ногдох өр төлбөрийн хувь хэмжээ 45 хувь байгаагаас илт байгаа юм. Энэ нь хөрөнгийн зах зээл дорвитой хөгжиж чадахгүй байгаагийн нэг илрэл” гэж СЗХ-ны гишүүн, КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр онцолсон юм.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж