Амьдрал заримдаа хүнд хэцүү санагдах үе бий. Энэ үед бидний сэтгэл санаа яг л галзуу хулганад суусан мэт тогтворгүй байдаг. Эдгээр сэтгэлийн хөдөлгөөн эрүүл мэндийн асуудал үүсгэдэгийг та мэдэх үү? Гэмтэлээс үүдэлтэй сэтгэл гутралын чиглэлээр мэргэшсэн сэтгэл судлаач, доктор Сюзан Бэбел Psychology Today хэмээх сайтад “Архагшсан өвчин нь зөвхөн бие махбодийн гэмтлээр зогсохгүй стресс, сэтгэл санааны асуудалтай холбоотой байж болохыг судалгаанаас харж болно” гэж бичжээ. Их стресстддэг, сэтгэл зовомтгой хүмүүсийн булчин хатуурч чангаран шахагдаж яваандаа сулран сульдаж чөлөөтэй хөдөлгөөн хийх чадваргүй болдог байна.
“Шийдвэрлэж чадаагүй сэтгэл санааны асуудлаас улбаалан сэтгэлзүйн асуудал, улмаар биеийн өвчин зовиур үүсдэг. Ихэнх тохиолдолд, бие махбодийн өвдөлт нь тухайн хүнд шийдвэрлэх ёстой сэтгэл санааны асуудал байгааг сануулдаг. Нөгөөтэйгүүр мэдрэлийн систем дэх шийдвэрлэгдээгүй сэтгэлзүйн шок байгааг илэрхийлдэг.”
1) Толгой өвдөх
Тархиар хатгаж байгаа юм шиг толгой өвдөх нь таны амьдралын өдөр бүрийн стрессүүдээс үүдэлтэй байж болно. Өөртөө өдөр бүр амрах цаг заавал гарга. Хэт их хүчин чармайлтыг хялбарчлах ямар нэг зүйл хийх хэрэгтэй.
2) Хүзүү өвдөх
Хүзүү чинь өвдөж байна уу? Хүзүү өвдөх нь бусад хэн нэгэнтэй холбоотой уучлалт эсвэл бүр магадгүй өөрийгөө уучлахтай холбоотой байж болдог. Хэрвээ хүзүү чинь өвдсөн тохиолдолд өөрийгөө болон бусдыг уучилж, хайрла. Ажлаа хийхдээ илүү ухамсартайгаар, өршөөл энэрэнгүйгээр хийх хэрэгтэй.
үргэлжлэл: keytosecret.blogspot.com