Жорж Кирби, Дорин Лаки
Фото: Hugo Michiels / ZUMAPRESS.com/Global Look Press
Британийн өндөр настнууд 91-тэй Дорин Лаки (Doreen Luckie), 103-тай Жорж Кирби (George Kirby) нар 27 жил хамтран амьдарсны эцэст гэрлэсэн тухай —Business Insider мэдээлэв.
Гэрлэх ёслолоо тэд Английн өмнөд эргийн Истборн хотод өнгөрсөн бямба гаригт хийжээ. Гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө сүйд бүсгүй нь сэтгүүлчдэд ярихдаа харилцаагаа албан ёсоор бүртгүүлсэнд өчүүхэн ч харамсахгүй гэв. Өмнө нь тэд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэх талаар огт боддоггүй байжээ.
Хуримын ёслолдоо Дорин цэнхэр цэцгэн хээтэй цагаан даашинзаар гоёсон байлаа. Саяхан авсан бэртлийнхээ улмаас тэргэнцэрээр ёслолд ирсэн сүйт хархүү хар костюм, зангиагаар гоёжээ.
Үүнээс өмнө, хамгийн өндөр настай “залуу хосуудаар” францчууд тооцогдож байв. Тэдний насны нийлбэр нь 191 жил байсан бол британийн дээд амжилтийн шинэ эздийн нийлбэр нас нь 194 жил болж байна. Сүйт хархүү нь Гэгээн Валентины өдрөөр гэрлэх санал тавьсныг сүйт бүсгүй нь хүлээн авчээ. Тэр хожим ярихдаа сэтгэлээ сөгдөж багаад илэрхийлж чадаагүй гэв. Учир нь дараа нь босч чадахгүй гэж айсан гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР