
Дуучин Quiza нь 1980 онд төрсөн бөгөөд 1998 онд 52 дугаар бүрэн дунд сургуулийг дүүргэж, 2004 онд Чех улсын ХААИС, 2005 онд Английн Лондон хотын Malveri House коллежийг төгссөн. Харин 2008 оноос Монголд “Quiza production”-ийг байгуулж, уран бүтээлээ туурвиж байсан. Quiza өнгөрсөн оноос эхлэн Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Түүнчлэн Quiza “I Love New Ub” буюу “Би шинэ Улаанбаатарт хайртай” хэмээх залуусын хөдөлгөөнийг зохион байгуулж, “I Love New UB” хэмээх цомог хүртэл гаргаж байсан. Тиймээс Ардчилсан Намын Залуучуудын Холбооны бусад гишүүд нь түүнд залуусын дуу хоолой болж, олон шинэ зүйлийг хийж бүтээх хариуцлагыг өгөөд байгаа гэнэ. Нийслэлийн АЗХ-ны дэд тэргүүндээ амжилт хүсье.
М.Анир