ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА. /2015.06.16/
2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол Улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 16841 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 797 хүн лабораторийн шинжилгээгээр, 3583 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Архины хордлого:
6 дугаар сарын 9-16-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 323 хүн хандаж, 20 хүн (6.1%) нь хэвтэн эмчлэгдсэн байна.
Дэлхий дахинд:
Ойрхи-Дорнодын Коронавирүст халдвар:
БНСУ-д нийт 154 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 12.3%.
5,586 ойрын хавьтал (5,238 гэрийн хяналт; 348 эмнэлэгт)-ыг илрүүлэн хяналтад авсан байна. Дэлхий дахинд 1321 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 467 хүн нас барсан (НБТ=35.3%)
Эх сурвалж: www.moh.mn