Багануур дүүргийн Монгол Ардын Намаас зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал суманд боллоо. Нийт эрэгтэй-13, эмэгтэй 8 багийн 200 гаруй тамирчин оролцон хүч чадал, авхаалж самбаагаа сорив. Энэ удаа Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх “Аврагч” спорт хорооны эрэгтэй баг тамирчид тэмцээнийг дахин аваргалж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов. Онцгой байдлын албаны баг тамирчид өмнө нь 2009, 2010 оны улсын аваргаар шалгарч байсан билээ. Мөн тэмцээний аварга баг болсон баярт мөчтэй зэрэгцэн “Аврагч” спорт хорооны тамирчин Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч, тэргүүн түрүүч Э.Батхүү шилдэг тоглогчоор шалгарсан байна.