Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат Япон улсад хагалгаа хийлгэн, эмчилгээ хийлгэж байсан билээ.
Тэгвэл түүний бие илааршиж, эх орондоо ирсэн байна. Энэ тухай түүний журмын анд Д.Тэрбишдавга өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр “О.Чулуунбатын маань хагалгаа амжилттай болж, эх орондоо ирлээ. Сайн эмчилгээнээс гадна хүний оюун ухаан өвчнийг ялна гэдэг. Анд минь сэтгэлийн хаттай байхад ямар ч бэрхшээлийг ялж, давж чадна аа” гэсэн байна.
Т.АНУ