10 мянган тонн мах борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

10 мянган тонн мах борлуулжээ

Энэ онд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт зургаан компани нийт 14.5 мянган тонн мах нөөцөлж, өнгөрсөн IV сарын нэгнээс худалдаанд гаргасан. Одоогийн байдлаар 74.3 хувь буюу 10.4 мянган тонн мах борлуулаад байна. Улаанбаатар хотод “Баатарууд тэнгэр” ХХК Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд 100 гаруй дэлгүүрээр, “Эй Эн Ди Эм” ХХК нь Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн 80 дэлгүүрээр, “Мах импекс” ХХК Сонгино хайрхан дүүргийн 40, Чингэлтэй дүүргийн 33, Төв аймгийн 10 дэлгүүрээр, “Мах маркет” ХХК Сонгино хайрхан, Баянгол дүүргийн 47 дэлгүүртэй гэрээ байгуулан, нийт 80 орчим худалдааны цэгээр, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 33 цэгээр, Дархан хотод “Дархан меат фүүдс” ХХК 90 гаруй цэгээр нөөцийн махыг борлуулж байна.

Б.ЗУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж