Тагт нурснаас зургаан оюутан нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Тагт нурснаас зургаан оюутан нас баржээ

 

АНУ-ын Калифорни муж улсын Беркли хотноо орон сууцны барилгын тагт нурснаас Ирландын зургаан оюутан нас барсан эмгэнэлт осол гарчээ. Дөрвөн давхар барилгын тагт нурснаас өөр долоон оюутан гэмтэж, заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

 

Хохирогчдын ихэнхи нь Ирланд оюутнууд бөгөөд суралцангаа ажиллах визний хөтөлбөрөөр АНУ-д ирээд байжээ. Ирланд оюутнууд Дублины их сургуулийн коллежид суралцдаг болохыг орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна. Осол гарах үед оюутнууд нэгнийхээ 21 насны төрсөн өдрийг тэмдэглэж байжээ.

 

Тагт нь нурсан орон сууцны барилга 2007 оны нэгдүгээр сард ашиглалтанд орсон аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж