Оросын банк бодлогын хүүгээ буулгав

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Оросын банк бодлогын хүүгээ буулгав

Оросын банкны (Төв банк) захирлуудын зөвлөл бодлогын хүүгээ 11.5 хувь хүртэл буулгах шийдвэрийг зургадугаар сарын 15-нд гаргажээ. Инфляцийн эрсдлийг буулгахын тулд  Төв банк цаашид бодлогын хүүгээ буулгах ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн байна. ТБ энэ жилд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 3,2 хувиар унана гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Жилийн инфляцийг 2016 оны зургадугаар сар гэхэд хоёр дахин буурч долоогоос  доош хувь болсон байна гэж ТБ дүгнэжээ.

 

Фото ТАСС.

 

Оросын банк  2015 онд бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа бууруулж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд бодлогын хүүгээ 14-12,5 хувь хүртэл буулгасан юм. Эхлээд нэгдүгээр сарын 30-нд 17-гоос 15 хувь хүртэл, гуравдугаар сарын 13-нд 15-14 хувь хүртэл бодлогын хүүгээ буулгасан байлаа.

 

Оросын банк өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд мөнгө ба инфляцийн хяналттгүй уналт үргэлжлэхээс болгоомжлон бодлогын хүүгээ 10,5-17 хувь хүртэл эрс нэмсэн билээ. Өнгөрсөн намар хориг үйлчилж эхэлсний дараа импортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн рубльд шахалт хүчтэй болсны улмаас ТБ нь ханш өөрчлөх ажиллагаагаа идэвхжүүлжээ.

 

Тухайлбал, Оросын банк 2014 оны аравдугаар сарын 31-нд бодлогын хүүгээ 8-9,5 хувь болтол, арванхоёрдугаар сарын 11-нд 9,5-10,5 хувь хүртэл, тав хоногийн дараа шууд 17 хувь болтол тус тус нэмсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж