Финляндын ерөнхийлөгч Москвад айлчилж байна. Тэрбээр өчигдөр ОХУ-д хүрэлцэн иржээ. Саули Ниинисте, Владимир Путин хоёр уулзаж, геополитик болон эдийн засгийн талаар ярилцжээ. Европын холбооны Орост тавьсан хориг, Оросын хариу арга хэмжээ нь хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлсөн юм. 2008 онд тэдний худалдааны эргэлт 22,5 тэрбум евро хүсэн байгаад хямралаар унасан ч дахиад дараа нь тэр төвшиндөө гарч чаджээ.
2014 онд дахиад л бүгд унаж эхэллээ. Энэ жилийн I улиралд Финляндын Орост хийж байгаа экспорт 700 сая евро хүртлээ унасан байна. Хүнсний бүтээгдэхүүн бол Финляндын экспортын хоёрт ордог. Хүнсний олон бүтээгдэхүүнийг ЕХ-ноос экспортлохыг хориглосон байгаа. Орос Финляндад гол төлөв түүхий эд гаргадаг Түүхий эдийн үнэ унаснаас Оросын экспортын хэмжээ 1.8 тэрбум евро болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрөвний нэгээр бага байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР