Баруун бүсийнхэн чуулна

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Баруун бүсийнхэн чуулна

Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг аймгын нийт 200 орчим залуус чуулахаар болжээ. “Нутагтаа сайхан амьдарцгаая”  уриан дор зохион байгуулагдах уг чуулганыг  Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Монголын Залуучуудын Холбоо, Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо,  Баян-Өлгий аймаг дахь Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага хамтран зохион байгуулж байна. Чуулган энэ амралтын өдөр буюу зургаадугаар сарын 20,21-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд болно.Чуулганаар бүс нутгийн залуучуудын санал санаачлагыг нэгтгэн хүний хөгжлийн илтгэлд тусгах аж. Мөн Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтанд оруулах гэнэ.

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж