Цус сорогчдын тухай хамгийн романтик киногоор нэрлэгддэг "Twilight” цувралын гол дүрийг бүтээсэн Кристен Стюарт өөрийн туслах Алисия Карагайл хэмээх бүсгүйтэй ихэд дотно байх болсон тухай мэдээлэл цацагдах болсон.
Тэгвэл 25 настай жүжигчин бүсгүйн ээж Жюль Стюарт “Saunday Mirror” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэдний болзож байгааг баталжээ.
“Тэр найз охинтой болсондоо баяртай байгаа. Би түүнтэй уулзсан. Надад ч бас таалагдсан. Тэдний харилцааг үгүйсгэх ямар ч шалтгаан алга байна, Алисия бол гайхалтай охин” хэмээн Жюль Стюарт ярьсан байна.
Кристен болон Алисия нар өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн папарацичдын дуранд өртөх болсон бөгөөд Хавайд амарч байхдаа дотносчээ. Кристен өмнө нь “Бүрэнхий” цувралд хамтран тоглосон Роберт Паттинсон болзож байсан ч 2012 онд салцгаасан.
Энэ тухайд Жюль “Тэд гайхалтай хосууд байсан. Гэвч Кристен одоо дөнгөж 25 настай. Насан туршдаа амьдрах хэн нэгнийг сонгохоосоо өмнө амьдралын туршлага хуримтлуулах нь зүйтэй гэж боддог” гэжээ. Жүжигчин бүсгүйн шинэ сонирхол гэр бүлийнхнийг нь цочирдуулаагүй бололтой.