1500 орчим иргэнийг түр ажлын байраар хангана

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

1500 орчим иргэнийг түр ажлын байраар хангана

 
Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах зорилготой нийтийг хамарсан ажилд ажилүй иргэдийг хамруулдаг үйл ажиллагагааг хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулагддаг. Энэ ажил говил багаас эхэлсэн байна. Нийтийг хамарсан ажлын хүрээнд говил багийн эзэнгүй талбай, гуу жалгын хог хаягдлыг 5 хоногийн хугацаанд цэвэрлэх ажлыг гүйцэтгэх юм байна.
 
Говил багийн хувьд тархай байршсан, томоохон талбайтай учраас 12 хэсэгт хувааж нийт 19 мянган мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажээ. Нийтийг хамарсан ажлын хувьд өдрийн 8 цагаар 24 мянган төгрөгний цалин авах юм байна.
 
Нийтийг хамарсан ажил өнгөрөгч 4-р сараас эхлэн Баян-Өндөр сумын 12 баг дээр хэрэгжсэн. Мөн нийтийг хамарсан ажилд үерийн далангийн засвар, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажил хийгддэг. Энэ хүрээнд хүрэн булаг багт замын хайс хашлага солих ажил хийгджээ. энэ мэтчилэн ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангасан бүтээн байгуулалтын болон нийтийн цэвэрлэгээний ажил явагдаж байна.
 
Энэ хагас жилийн байдлаар 600 гаруй иргэнийг түр ажлын байраар хангасан бөгөөд бүтэн жилийн хугацаанд 1500 гаруй иргэнийг түр ажлын байраар хангана гэж төлөвлөжээ. Нийтийг хамарсан ажлын санхүүжилт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогддог байна. 
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж