Өмнөд Солонгосын хоёр эмнэлэгт титэм вирусын халдвараас эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнгээр эмчлэх аргыг хэрэглэж эхэллээ. Энэ арга өмнө нь Баруун Африкт тархсан Эбола вирусын эсрэг үр дүнгээ өгсөн юм. Өмнөд Солонгост титэм вирусын халдвараас эдгэрсэн 17 хүн байгаа аж.
Өмнөд Солонгост титэм вирусын халдвартай 19 хүн нас барж, 150 гаруй хүн өвчлөөд буй. Тус улсад халдварын голомт эмнэлгийн үйл ажиллагааг зогсоосноор шинээр өвчлөгсдийн тоо буурч эхэлжээ.
Үүний зэрэгцээ Германд титэм вирусын халдвартай хүн нас барсан анхны тохиолдол өчигдөр /VI.16/ бүртгэгджээ. Германы баруун хойд хэсгийн Оснабрюк хотын клиникт титэм вирусын халдвартай 65 настай эрэгтэй нас баржээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС